Бета хувилбар · Сүүлд шинэчилсэн 2026-09-30

Нууцлалын бодлого

Энэ бодлого нь Haldun AI‑ийн нүүр хуудас, студийг ашиглахад ямар мэдээлэл цуглардаг, түүнийг хэрхэн ашиглаж, хэнтэй хуваалцдаг, та ямар эрхтэйг тайлбарлана. Мэдээллийг Халдун Ай ХХК хариуцна. Бид Монгол Улсын Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийг баримтална.

Товчоор

1. Ямар мэдээлэл, хаана

1.1Бүртгэл. И‑мэйл хаяг, бүртгүүлсэн, сүүлд нэвтэрсэн огноо, кредитийн үлдэгдэл, кредитийн хөдөлгөөн (огноо, дүн, шалтгаан, бүтээлийн дугаар). Нэвтрэх бүрт 6 оронтой код таны и‑мэйл рүү илгээгдэнэ. Нууц үг бидэнд байхгүй.

1.2Таны хөтөч дээр (бидэнд ирэхгүй). Студид оруулсан тохиргоо, бүтээлийн түүх, «Миний сан», дүрийн зураг хөтчийн localStorage‑д хадгалагдана. Хөтчийн сайтын өгөгдлийг цэвэрлэвэл устана.

1.3Бүтээх үед сервер рүү очих. Таны бичсэн санаа, сонгосон тохиргоо (харьцаа, хэв маяг), лавлагаа зураг (эхний нэг). Сервер эдгээрийг AI үйлчилгээ үзүүлэгч рүү дамжуулж, үр дүнг танд буцаана. Зураг, үр дүнг бид өгөгдлийн санд бичихгүй.

1.4Техникийн лог. Хүсэлт бүрт серверийн лог үүснэ: огноо, хугацаа, амжилттай эсэх, алдааны товч тайлбар, таны бүртгэлийн дугаарын хэшийн хэсэг. И‑мэйл хаягийг логт бичихгүй. Чанарыг сайжруулахын тулд таны санаанаас Haldun‑ы боловсруулсан текст (4000 тэмдэгт хүртэл) логт бичигдэж болно. Зургийг логт бичихгүй. Хостинг үйлчилгээ IP хаяг, хөтчийн мэдээллийг өөрийн логт богино хугацаанд хадгална.

1.5Хязгаар тоолох. Хэт олон хүсэлтээс хамгаалах, өдрийн хязгаарыг тоолохын тулд IP хаяг, бүртгэлийн дугаарын (бета кодын) хэшийг ашиглана. Өдрийн тоолуур 2 хоногийн дотор автоматаар устана.

1.6Нүүр хуудасны бүртгүүлэх маягт. Бичсэн и‑мэйлийг таны төхөөрөмж дээр түр хадгалж, студийн нэвтрэх цонх руу дамжуулна. Сервер рүү зөвхөн «Код илгээх» дарахад очно.

1.7Бид цуглуулахгүй: нууц үг, төлбөрийн картын мэдээлэл, GPS байршил, утасны харилцагчийн жагсаалт.

2. Юунд ашиглах вэ

Бид таны мэдээллийг сурталчилгаанд ашиглахгүй, бусдад зарахгүй.

3. Хэнтэй хуваалцах вэ

Үйлчилгээг ажиллуулахад дараах гуравдагч талын үйлчилгээ таны мэдээллийг бидний өмнөөс боловсруулна:

ҮйлчилгээЮундЮу очих
Vercel (АНУ)сайт, серверийн хостингбүх хүсэлт, IP хаяг, лог
Supabase (АНУ)бүртгэл, нэвтрэлт, кредитийн өгөгдлийн сан, нэвтрэх код илгээхи‑мэйл, кредитийн хөдөлгөөн
Anthropic — Claude (АНУ)санаа, зургийг боловсруулахсанаа, лавлагаа зураг
OpenAI — GPT Image (АНУ)зураг үүсгэхболовсруулсан текст, лавлагаа зураг
Google Fonts (АНУ)үсгийн фонт ачаалахIP хаяг, хөтчийн мэдээлэл
Upstash (АНУ), идэвхтэй болөдрийн хязгаарын тоолуурбүртгэл (бета код) ба IP хаягийн хэш, тоо

Нэвтрэх кодыг Supabase, эсвэл түүнд холбосон имэйл илгээх үйлчилгээ хүргэнэ. Эдгээр үйлчилгээ үзүүлэгчид мэдээллийг өөрсдийн нөхцөлийн дагуу боловсруулна. Тэдний API‑ийн нөхцөлөөр ийм өгөгдлийг загвар сургахад анхдагчаар ашигладаггүй бөгөөд зүй бус хэрэглээг хянах зорилгоор хязгаарлагдмал хугацаанд хадгалж болно. Шинэ үйлчилгээ үзүүлэгч нэмэгдвэл энэ жагсаалтыг шинэчилнэ.

Эдгээр үйлчилгээ Монгол Улсаас гадна, голчлон АНУ‑д байрладаг тул таны мэдээлэл тэнд боловсруулагдана. Үйлчилгээг ашигласнаар та үүнийг зөвшөөрч байна.

Хуулиар шаардсан үед (шүүх, хууль сахиулах байгууллагын албан ёсны хүсэлт) бид мэдээлэл өгч болно.

4. Хэр удаан хадгалах вэ

5. Күүки

Нэвтэрсэн үед нэвтрэлтийг хадгалах хоёр шаардлагатай күүки тавина: hd_at (1 цаг) ба hd_rt (30 хоног). Эдгээр нь HttpOnly — сайтын скрипт уншихгүй, зөвхөн манай сервер рүү очно. «Гарах» дарахад устана. Сурталчилгааны күүки, мөшгөгч, аналитик ашигладаггүй. Хөтчийн localStorage‑ийг зөвхөн таны тохиргоо, бүтээлийг хадгалахад ашиглана. Аналитик нэмбэл энэ бодлогыг урьдчилан шинэчилнэ.

6. Хамгаалалт

Сайт HTTPS‑ээр ажиллана. AI болон өгөгдлийн сангийн түлхүүрүүд зөвхөн сервер дээр байна. Нэвтрэлтийн токен HttpOnly күүкид, кредитийн дансыг зөвхөн сервер өөрчилнө, логт и‑мэйл биш зөвхөн хэш бичнэ, хүсэлт, нэвтрэх оролдлогын тоог хязгаарлана. Гэхдээ интернэтээр дамжуулах аль ч арга бүрэн аюулгүй биш гэдгийг анхаарна уу.

7. Таны эрх

Та өөрийн мэдээллийн талаар мэдэх, хуулбар авах, засуулах, устгуулах, зөвшөөрлөө буцаах эрхтэй. Хөтөч дээрх мэдээллээ та өөрөө устгаж болно (хөтчийн тохиргоо → сайтын өгөгдөл устгах). Бүртгэлээ устгуулах болон бусад хүсэлтээ бүртгэлтэй и‑мэйлээсээ hello@haldun.ai хаягаар илгээнэ үү. Хариунд сэтгэл хангалуун бус бол хуулийн дагуу хяналтын байгууллагад гомдол гаргах эрхтэй.

8. Хүүхэд

Үйлчилгээ 18 нас хүрээгүй хүнд зориулагдаагүй. Хүүхдийн мэдээлэл бидэнд ирсэн гэж үзвэл бидэнд мэдэгдээрэй — устгана.

9. Өөрчлөлт

Энэ бодлогыг шинэчилбэл дээд хэсэгт огноог нь бичиж, чухал өөрчлөлтийг сайт, студид мэдэгдэнэ.

10. Холбоо барих

Халдун Ай ХХК

Регистрийн дугаар: ХХК бүртгэгдсэний дараа нөхнө

Хаяг: ХХК бүртгэгдсэний дараа нөхнө

И‑мэйл: hello@haldun.ai