Бета хувилбар · Сүүлд шинэчилсэн 2026-11-16
Үйлчилгээний нөхцөл
Haldun AI (цаашид «Үйлчилгээ») бол Халдун Ай ХХК‑ийн (цаашид «бид») монгол санаа, зургаас зураг, видео бүтээх вэб үйлчилгээ. Үйлчилгээг ашигласнаар та энэ нөхцөлийг зөвшөөрнө. Зөвшөөрөхгүй бол ашиглахгүй байна уу.
Товчоор
- И‑мэйлээрээ бүртгүүлнэ, 30 кредит бэлэг. Багцыг QPay‑ээр авна (сард Бүтээгч 29 900₮, Студи 99 000₮; жилээр — 12 сарын үнээр 13 сар, кредит сар бүр, хуримтлал 3 сарынхаас ихгүй); багц идэвхтэй үед задгай кредит (20 · 50 · 100) нэмж авна. Бүртгүүлснээс хойш 30 хоног (бэлгийн сар) бүх хэсэг нээлттэй. Багц дууссан, эсвэл багц авалгүй бэлгийн сар өнгөрсөн бол кредит тань хадгалагдана: үлдсэн кредитээ «Эхлэл», «Хэрэгсэл»‑д зарцуулна, харин «AI эвлүүлэгч», «Эвлүүлэгч», «Загвар», «Орчуулга», MNNZN, «Хувийн хэв маяг», «Самбар», «Сурталчилгаа»‑ны загварыг ашиглах нь багц авах (сунгах) хүртэл хаалттай. Өдөрт хийх бүтээлийн тоо хязгаартай.
- Таны оруулсан санаа, зураг таных. Бүтээсэн үр дүнгээ та ашиглаж болно.
- Бусдын бичлэг, текст, зургийг хувьдаа ашиглаж болно. Нийтлэх, зарах бол эзнээс нь зөвшөөрөл авна. Зохиогчийн эрхийн үндэслэлтэй гомдол 3 удаа ирвэл бүртгэл хаагдана.
- «Сурталчилгаа»‑нд загвараа нийтэлбэл бүтээл, гарчиг, нийтийн нэр тань бүх хүнд харагдана. Хэн нэгэн 1 кредитээр авах бүрд тэр кредит танд орно. Авсан загвараа өөрийн нэрээр дахин нийтлэхгүй.
- Бүтээгч, Студи багцтай бол MNNZN хуудасны сул нүдэнд өөрийн сайтын карт байршуулна — хянагч зөвшөөрсний дараа бүх хүнд харагдана.
- Хууль бус, бусдын эрх зөрчсөн, хүмүүсийг төөрөгдүүлэх агуулга бүтээхгүй.
- Үйлчилгээний хамгаалалтыг тойрох, дотоод заавар задлах оролдлого хийхгүй.
- AI алдаа гаргаж болно — үр дүнгээ шалгаад ашиглана.
1. Үйлчилгээ ба бета хугацаа
1.1Үйлчилгээ одоогоор бета (туршилтын) шатанд байна. Хэрэгсэл, загвар, хязгаар өөрчлөгдөж, үйлчилгээ түр зогсож болно. Боломжтой бол урьдчилан мэдэгдэнэ.
1.2Үйлчилгээг и‑мэйлээр бүртгүүлж ашиглана (зарим үед бидний олгосон бета кодоор). Нэг хүн нэг бүртгэлтэй байна. Бүртгэл, код хувийнх — бусдад дамжуулахгүй. Бүртгэл тань бусдын гарт орсон гэж үзвэл бидэнд мэдэгдээрэй.
1.3Нэг бүртгэлээр (эсвэл кодоор) өдөрт хийх бүтээлийн тоо хязгаартай. Үлдсэн тоо студийн дээд буланд харагдана, Улаанбаатарын цагаар шөнө дундаас шинэчлэгдэнэ. Бүтээл гараагүй бол тоолохгүй.
1.4Кредит. Бүтээл бүр кредит зарцуулна; нэг бүтээлийн кредит студид харагдана. Шинээр бүртгүүлэхэд нэг удаа 30 кредит бэлэглэнэ. Бүтээл гараагүй бол кредит буцна. Кредит мөнгөн дүнгүй — бэлэн мөнгө болгох, бусдад шилжүүлэх, өөр бүртгэлд нэгтгэхгүй (3.8‑д заасан загвар авахаас бусад тохиолдолд). Бүртгэл хаагдвал ашиглаагүй бэлэг кредит хүчингүй болно. Худалдаж авсан кредит хугацаагүй. Бэлгийн сар: бүртгүүлснээс хойш 30 хоног бүх хэсэг нээлттэй. Багц дуусахад, эсвэл багц авалгүй бэлгийн сар өнгөрөхөд кредит тань хадгалагдана: үлдсэн кредитээ «Эхлэл», «Хэрэгсэл»‑д зарцуулна, харин «AI эвлүүлэгч», «Эвлүүлэгч», «Загвар», «Орчуулга», MNNZN, «Хувийн хэв маяг», «Самбар», «Сурталчилгаа»‑ны загварыг ашиглах нь багц авах (сунгах) хүртэл хаалттай.
1.5Багц, төлбөр. Багц, задгай кредитийг «Эрх ахиулах» цонхноос QPay‑ээр (банкны апп, QR код) авна: Бүтээгч — 29 900₮, 120 кредит; Студи — 99 000₮, 400 кредит. Жилээр төлбөл 12 сарын үнээр (Бүтээгч — 358 800₮, Студи — 1 188 000₮) 13 сар хүчинтэй (1 сар бэлэг); кредит нь сар бүр орно — эхний сарынх төлбөр баталгаажмагц, дараагийнх 30 хоног тутам (та сайтад орох үед, алгассан сар ч нөхөгдөнө), 13 сар хүртэл. Хуримтлал 3 сарын кредитээс (Бүтээгч — 360, Студи — 1 200) хэтрэхгүй: сарын кредит орох үед үлдэгдэл энэ хэмжээнд хүрвэл тухайн сарынхаас зөвхөн дээд хэмжээ хүртэлх хэсэг нэмэгдэж, үлдсэн нь олгогдохгүй (задгай кредитээр авсан болон бусад кредит хасагдахгүй). Идэвхтэй багцтай үед задгай кредит нэмж авна: 20 кредит — 5 000₮, 50 — 12 500₮, 100 — 25 000₮; багцын хугацааг сунгахгүй. Багцгүй (зөвхөн бэлгийн кредиттэй) эсвэл багц нь дууссан бол задгай кредит авахгүй — эхлээд багц авна. Бүртгэлээ устгавал хараахан олгогдоогүй сарын кредит цуцлагдана. Төлбөр нэг удаагийнх, автоматаар сунгагдахгүй. Төлбөр баталгаажмагц кредит дансанд нэмэгдэнэ. Сарын багц 30 хоног, жилийнх 390 хоног хүчинтэй: энэ хугацаанд кредитээ зарцуулж, «Чанартай орчуулга»‑д 60 минут хүртэлх бичлэг оруулна (багцгүй бол 7 минут хүртэл); дахин авбал хугацаа нь сунна (1.4). Төлбөрийг QPay ба таны банк гүйцэтгэнэ — бид картын, дансны мэдээлэл авахгүй.
1.6Буцаан олголт. Төлбөр хийгдсэн ч кредит ороогүй, эсвэл нэг нэхэмжлэхийг давхар төлсөн бол 11‑р хэсгийн и‑мэйлээр мэдэгдэнэ үү — шалгаад кредитийг нэмнэ эсвэл илүү төлсөн мөнгийг буцаана. Бусад тохиолдолд төлбөр буцаагдахгүй, хуульд өөрөөр заасныг эс тооцно.
2. Хэн ашиглах вэ
2.1Бета хугацаанд 18 нас хүрсэн хүн ашиглана.
2.2Байгууллагын нэрийн өмнөөс ашиглаж байгаа бол тухайн байгууллагыг энэ нөхцөлөөр үүрэг хүлээлгэх эрхтэй гэдгээ баталж байна.
3. Таны агуулга ба үр дүн
3.1Оролт гэдэг нь таны оруулсан санаа, текст, зураг, лавлагаа, дүрийн зураг, аудио, видео бичлэг. Үр дүн гэдэг нь Үйлчилгээ таны оролтоос гаргасан зураг, видео болон бусад бүтээл.
3.2Оролтын эрх танд хэвээр үлдэнэ. Та оролтоо ашиглах эрхтэй (өөрийнх, эзэмшигчийн зөвшөөрөлтэй, эсвэл 3.6‑д заасан хувийн хэрэглээ) гэдгээ баталж байна. Зурагт бодит хүн байвал тухайн хүний зөвшөөрөлтэй байна.
3.3Үйлчилгээг үзүүлэхийн тулд — оролтыг боловсруулах, AI үйлчилгээ үзүүлэгч рүү дамжуулах, үр дүнг танд буцаах — та бидэнд оролтоо ашиглах хязгаарлагдмал эрх олгож байна. Бид таны оролт, үр дүнг зөвшөөрөлгүйгээр жишээ болгон нийтлэхгүй, зарахгүй. Та өөрөө «Сурталчилгаа»‑нд нийтэлсэн загварт 3.7 үйлчилнэ.
3.4Үр дүнг та хувийн болон арилжааны зорилгоор ашиглаж болно — энэ нөхцөл, хууль болон Үйлчилгээнд ашигласан AI үйлчилгээ үзүүлэгчдийн нөхцөлийн хүрээнд. Бид үр дүнд өмчлөх эрх нэхэмжлэхгүй. Бусдын бүтээлд суурилсан үр дүнд 3.6 үйлчилнэ.
3.5AI алдаа гаргаж болох тул үр дүнг нийтлэх, тараахаасаа өмнө өөрөө шалгана уу — хэрхэн ашиглахыг та хариуцна. AI‑ийн үр дүн давтагдашгүй биш байж болно: өөр хэрэглэгч төстэй үр дүн авч болно. AI‑аар бүтээсэн агуулгад зохиогчийн эрх хэрхэн үйлчлэх нь бүрэн тодорхой биш байж болох тул лого, брэнд, сурталчилгаанд ашиглахаасаа өмнө шалгаарай.
3.6Бусдын бүтээл — хувийн хэрэглээ. Бусдын бичлэг, текст, зургийг хувьдаа — үзэх, сурах, судлах зорилгоор — Үйлчилгээний бүх хэрэгслээр (орчуулга, хадмал, уншуулга г.м.) боловсруулж болно; тухайн бүтээл, түүнийг авсан платформын нөхцөл, хууль үүнийг хориглоогүй байх ёстой. Ийм үр дүнг нийтлэх, худалдах, олон нийтэд түгээх бол эх бүтээлийн эзэмшигчийн зөвшөөрөл шаардлагатай бөгөөд хариуцлагыг та хүлээнэ. Бид таны үр дүнг нийтлэхгүй, бусад сайтаас (YouTube г.м.) бичлэг татаж өгөхгүй.
3.7«Сурталчилгаа» — загвар нийтлэх. «Миний сан» дахь өөрийн бүтээлээ загвар болгож нийтэлбэл: (а) бүтээл (зураг, видео), нүүр зураг, гарчиг, тайлбар, нийтийн нэр тань бүх хүнд харагдана; чиглэл замыг (бичвэр, тохиргоо) зөвхөн авсан хүн харна; (б) та үүнийг нийтлэх эрхтэй, түүнд бодит хүний зураг (зөвшөөрөлгүй), бусдын брэнд, лого, зохиогчийн эрхтэй зүйл ороогүй гэдгээ баталж байна; (в) та бидэнд тэр загварыг Үйлчилгээ болон Haldun‑ы сошиал хуудсанд харуулах, сурталчлах онцгой бус, төлбөргүй эрх, мөн авсан хэрэглэгч бүрт чиглэл замаар өөрийн бүтээл хийх онцгой бус эрх олгож байна — бүтээлийн эрх тань өөрт хэвээр; (г) нийтлэхээс өмнө Haldun ба хянагч шалгаж, татгалзах, нуух, буулгах эрхтэй; гурван хэрэглэгч мэдэгдвэл загвар түр нуугдаж, хянагч шийднэ; (д) та хүссэн үедээ буулгаж болно — өмнө нь авсан хүмүүст чиглэл зам үлдэнэ.
3.8Загвар авах. Загварыг 1 кредитээр авна; тэр кредит загварын зохиогчид очно. Авсан загвар буцаагдахгүй (дүрэм зөрчсөн гэж бид буулгасан бол кредитийг буцааж болно). Авсан чиглэл замаар хийсэн үр дүнд 3.4 үйлчилнэ. Авсан чиглэл замыг өөрийн загвар болгож дахин нийтлэх, худалдах, бусдад тараахыг хориглоно. Загвараар олсон кредит мөнгөн дүнгүй, бэлэн мөнгө болохгүй. Ирээдүйд бүтээгчийн урамшууллын хөтөлбөр гарвал тусдаа нөхцөлтэй байна (18 нас хүрсэн, татварын хуулийн дагуу).
3.9Сэтгэгдэл, нийтийн нэр. Сэтгэгдэл, ♥, нийтийн нэр бүх хүнд харагдана. Доромжлол, хараал, спам, холбоос, утасны дугаар, бусдын хувийн мэдээлэл бичихгүй, өөрийгөө Haldun‑ы ажилтан эсвэл өөр хүн гэж нэрлэхгүй. Бид зохисгүй сэтгэгдлийг устгах эрхтэй; загварын зохиогч өөрийн загварын доорх сэтгэгдлийг устгаж болно.
3.10🕺 3D дүр. «Зургаас 3D дүр»‑д зөвхөн AI‑аар хийсэн эсвэл өөрийн зурсан дүрийн зураг оруулна — бодит хүний зураг (өөрийнхөө ч), бусдын зохиогчийн эрхтэй дүр (кино, тоглоом, брэндийн баатар) оруулахгүй. «Бичлэгээс хөдөлгөөн»‑д оруулах бичлэгийн хүн нь та өөрөө эсвэл зөвшөөрөл өгсөн хүн байна; бичлэгээс зөвхөн биеийн хөдөлгөөн уншигдана. Араг яс суугаагүй бол дүр хөдөлгөөнгүй хөшөө болж, кредитийн араг ясны хэсэг буцна. 3D үр дүнд (.glb) 3.4 үйлчилнэ.
3.11🎙 MNNZN — бүтээгчийн нүд. Бүтээгч эсвэл Студи багц тань идэвхтэй үед MNNZN хуудасны сул нүдэнд өөрийн сайтын нэг карт (нэр, богино тайлбар, нүүр зураг эсвэл 15 сек хүртэл бичлэг, https холбоос) байршуулна. Карт, түүний засвар бүр хянагч зөвшөөрсний дараа бүх хүнд харагдана; дарахад таны сайт шинэ цонхонд нээгдэнэ. Зөвхөн өөрийн эсвэл ашиглах эрхтэй сайт, зураг оруулна — бусдын брэнд, зохиогчийн эрхтэй зүйл, луйвар, хүмүүсийг төөрөгдүүлэх, хууль бус агуулга, богиносгосон холбоос болохгүй. Холбоосын цаадах сайтын агуулгыг та хариуцна — бид түүнийг хянахгүй, баталгаа өгөхгүй. Дүрэм зөрчсөн картыг бид буцаах, нуух, хасах эрхтэй. Багц дууссанаас 3 хоногийн дараа карт нуугдана; тэр нүдийг өөр хүн авбал таны карт хасагдана. Нүдээ хүссэн үедээ чөлөөлж болно. Нүд нь багцын нэмэлт боломж — тусдаа төлбөргүй.
3.12🎓 Засвараараа сургах. «Эрх ахиулах»‑д энэ унтраалгыг асаасан үед монгол ярианы хадмалаа засаад «🔥 Видеод шингээх» дарахад тэр хэсгийн дуу, засварласан бичвэрийг зөвхөн манай монгол яриа таних загварыг сургаж сайжруулахад хадгалах, ашиглах эрхийг бидэнд үнэ төлбөргүй олгоно. Унтраавал энэ эрх цуцлагдаж, хадгалсан нь устна (Нууцлалын бодлого 1.2ш). Бусдын дуу орсон бичлэгт 3.2, 3.6 үйлчилнэ.
4. Хориглох хэрэглээ
Үйлчилгээг дараах зорилгоор ашиглахгүй:
- Монгол Улсын болон бусад холбогдох хууль зөрчих;
- насанд хүрээгүй хүнийг бэлгийн агуулгаар дүрслэх — ямар ч тохиолдолд;
- бодит хүний дүрс, дуу хоолойг зөвшөөрөлгүйгээр гүтгэх, доромжлох, бэлгийн агуулгаар ашиглах; хүн, байгууллага, албан тушаалтныг дуурайх; эсвэл хүмүүсийг төөрөгдүүлэх хуурамч (deepfake) агуулга бүтээх, AI‑аар хийсэн дуу, видеог жинхэнэ бичлэг мэт тараах;
- бусдын зохиогчийн эрх, барааны тэмдэг, хувийн нууцыг зөрчих;
- үзэн ядалт, хүчирхийлэл, амь нас, эрүүл мэндэд аюултай үйлдлийг өдөөх;
- хуурамч мэдээ, залилан, сонгогчдыг төөрөгдүүлэх агуулга бүтээх;
- Үйлчилгээний хамгаалалтыг тойрох; дотоод заавар, аргачлал, мэдээллийн санг задлах, хуулах оролдлого хийх (жишээ нь зальтай бичвэрээр AI‑г заавраасаа гаргах);
- скрипт, ботоор их хэмжээгээр автоматаар ашиглах; бусдын бүртгэл, кодоор нэвтрэх;
- бэлэг кредит авах, өөрийн загварыг өөрөө авч кредит хуримтлуулах, ♥ эсвэл мэдэгдлийг хуурамчаар олшруулах зорилгоор олон бүртгэл нээх;
- Үйлчилгээг бидний зөвшөөрөлгүйгээр дахин худалдах, өөрийн үйлчилгээ болгон санал болгох.
Энэ хэсгийг зөрчсөн хүсэлтийг бид гүйцэтгэхгүй байж, бета кодыг түдгэлзүүлэх, хаах эрхтэй. Хуульд заасан бол холбогдох байгууллагад мэдэгдэнэ.
5. Бидний өмч
Haldun AI программ, түүний дотоод аргачлал, заавар, мэдээллийн сан, брэнд, лого, сайтын дизайн нь Халдун Ай ХХК‑ийнх, эсвэл түүнд ашиглах эрх олгосон эрх эзэмшигчийнх. Энэ нөхцөл танд Үйлчилгээг ашиглах эрх олгоно, эдгээрийн өмчлөх эрхийг шилжүүлэхгүй.
6. Гуравдагч талын үйлчилгээ
Үр дүн гаргахад бид гуравдагч талын AI үйлчилгээ ашигладаг. Жагсаалтыг Нууцлалын бодлого‑д бичсэн. Тэдний үйлчилгээ тасалдах, өөрчлөгдөхөд манай Үйлчилгээ ч нөлөөлөгдөж болно.
7. Баталгаа ба хариуцлага
7.1Бета үйлчилгээг «байгаа байдлаар нь» үзүүлнэ. Тасралтгүй, алдаагүй ажиллах, үр дүн таны хүссэнээр гарах баталгаа өгөхгүй. AI буруу, дутуу, санаанд оромгүй үр дүн гаргаж болно.
7.2Үр дүнг хэрхэн ашиглах, нийтлэх нь таны хариуцлага.
7.3Хуулиар хориглосноос бусад тохиолдолд бид Үйлчилгээг ашигласнаас үүдсэн шууд бус хохирол, ашиг алдагдал, өгөгдлийн алдагдлыг хариуцахгүй. Төлбөртэй үйлчилгээ эхэлсний дараа бидний нийт хариуцлага сүүлийн 3 сард таны төлсөн дүнгээс хэтрэхгүй.
7.4Энэ нөхцөл Монгол Улсын хуулиар хэрэглэгчид олгосон эрхийг хязгаарлахгүй.
8. Эрх түдгэлзүүлэх, дуусгах
8.1Та хүссэн үедээ ашиглахаа зогсоож болно. Энэ нөхцөл зөрчигдсөн, эсвэл бета хөтөлбөр дууссан үед бид таны эрхийг түдгэлзүүлэх, дуусгах эрхтэй. Боломжтой бол урьдчилан мэдэгдэнэ.
8.2Зохиогчийн эрхийн гомдол. Таны бүтээлийг Үйлчилгээгээр зөвшөөрөлгүй ашигласан гэж үзвэл эзэмшигч (эсвэл төлөөлөгч) 11‑р хэсэгт заасан и‑мэйлээр бүтээлийн нэр, эзэмшлийн нотолгоо, зөрчлийн тодорхойлолт (огноо, холбоос г.м.), холбоо барих мэдээллээ илгээнэ. Бид 3 ажлын өдөрт шалгаж, үндэслэлтэй бол тухайн файл, үр дүнг устгаж, хэрэглэгчид мэдэгдэнэ. Хэрэглэгч зөвшөөрлийн нотолгоо, тайлбараа илгээж маргах эрхтэй.
8.3Давтан зөрчил. Үндэслэлтэй гомдол 1‑р удаа ирвэл анхааруулга, 2‑р удаа сүүлчийн анхааруулга өгч, 3‑р удаа бүртгэлийг хаана. Ноцтой зөрчилд (жишээ нь бусдын бүтээлийг зөвшөөрөлгүй их хэмжээгээр худалдах) шууд хааж болно.
9. Нөхцөлийн өөрчлөлт
Бид энэ нөхцөлийг шинэчилж болно. Шинэчилсэн огноог дээд хэсэгт бичиж, чухал өөрчлөлтийг сайт, студид мэдэгдэнэ. Өөрчлөлтийн дараа үргэлжлүүлэн ашиглах нь шинэ нөхцөлийг зөвшөөрсөн гэсэн үг.
10. Хууль ба маргаан
Энэ нөхцөлд Монгол Улсын хууль үйлчилнэ. Маргааныг эхлээд харилцан тохиролцож шийднэ. Тохиролцоогүй бол Монгол Улсын шүүхээр шийдвэрлүүлнэ.
11. Холбоо барих
Халдун Ай ХХК
Регистрийн дугаар: 7334809
Хаяг: Энхтайвны өргөн чөлөө
И‑мэйл: hello@haldun.ai